Цагаан сар нь монголын уламжлалт баяр юм.
Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тэмдэглэж иржээ. Хаврын тэргүүн сар гэдэг нь монголчуудын эрт дээр үеэс даган мөрдөж ирсэн цаг тоолол болох билгийн тооллоор тоологдох хаврын эхний сарыг хэлнэ. Хавар, зун, намар өвөл нь гурав гурван сартай. Гэхдээ шарын шашны зурхайд нарын шалтгааны улмаас зарим жилд илүү сар тоолох үе байдаг байж болно. Цагаан сарын баярын өдрүүд нь 3 хоног үргэлжилдэг. Энэ 3 хоногоо шинийн нэгэн, хоёрон, гурван гэж нэрлэнэ. Ингэж нэрлэж байгаа нь шарын шашны зурхайд нь сарын эхний өдрүүдийг шинийн өдрүүд гэж нэрлэдэг. Ер нь 3 хоног цагаан сар нь үргэлжилдэг боловч монголчууд түүнээс олон хоногоор цагаан сарыг тэмдэглэдэг.