Вьетнамын Кханьхоа (Khanh Hoa) аймгийн нэгэн бүсгүй болон Монгол залуугийн сүй тавих ёслол (Вьетнамын хуримын өмнөх уламжлалт ёс) олон нийтийн сүлжээнд онцгой анхаарал татлаа.
Вьетнамын хуримын уламжлалыг хүндэтгэн, хүргэн тал бэлэг сэлт, гоёмсог чимэглэсэн жимс, боов, бетелийн навч бүхий сүйгийн 12 таваг бэлтгэн авчирчээ.
Сүйт бүсгүй уламжлалт AO DAI(**) өмсөн, хүргэнтэйгээ хамт Вьетнамын уламжлалт ёслолууд болох өвөг дээдэст мөргөх, бэр гуйх, эцэг эхдээ талархал илэрхийлэх зэрэг ёслолыг гүйцэтгэсэн байна.
Олон хүн сонирхолтой сэтгэгдэл үлдээжээ:
“Вьетнам охид Америк, Герман, Хятад, бүр Африк нөхөртэй болсон тохиолдлуудыг харж байсан. Харин Монгол залуутай гэрлэсэн Вьетнам бүсгүйн хуримыг анх удаа харлаа.”
“Монгол, Вьетнамын соёл хосолсон сүй тавих ёслол үнэхээр өвөрмөц, сонирхолтой болжээ.”
Бао Нгокын хэлснээр, хүргэн Хосбаяр гэр бүлийн 12 гишүүн — аав ээж, эмээ, авга, нагац нарын хамт Монголоос Вьетнамд иржээ.
Хүргэн тал 12 таваг сүйгийн бэлэг бэлтгэсэн бөгөөд:
* 6 нь Вьетнамын уламжлалын дагуу (бетель, жимс, бялуу…),
* 6 нь Монголын ёсоор (сүү, цагаан идээ, уламжлалт архи, тал нутгийг бэлгэдсэн гар урлалын зүйлс…) байв.
Мөн хүргэн сүйт бүсгүйдээ Монголын онцлог гутлыг бэлэглэсэн байна.
“Манай гэрт ирэхэд хүргэн талын төлөөлөгч аавд минь цагаан алчуур, сүү барьж өгч, охиныг нь авах зөвшөөрөл хүссэн. Энэ ёслолоор алт, мөнгөн бэлэг өргөсөн” хэмээн Бао Нгок ярьжээ.
Тэрээр хэлэхдээ:
“Нөхөр болон түүний гэр бүл миний төлөө хийсэн бүхэнд би маш их талархаж, хүндлэгдэж буйгаа мэдэрсэн.”
“Хүргэн тал Вьетнамын ёслолд олон хүн оролцож, олон зан үйл болдогт ихэд гайхсан” гэжээ.
Вьетнам бүсгүйг үнэнчээр хайрласан түүх
“Монгол хүн хайрласан бол бүх хүнд ил тод харуулдаг. Нөхөр минь ч тийм байсан.
Анх намайг сонирхож эхлэхдээ бүх хичээл дээр хажууд сууж, ‘бороо дуслаар чулуу цоолно’(***) гэдэг шиг надад үнэнч байснаар намайг өөрийн хүн гэдгийг бусдад ойлгуулдаг байсан” гэж Нгок дурсжээ.
Тэрээр Хосбаярыг:
сайн сэтгэлтэй, гэр бүлдээ хайртай, бусдыг халамжилдаг залуу гэдгийг ойлгож, 1.5 жилийн дараа түүний хайрыг хүлээн авчээ.
“Бид Японд амьдарч, ажиллана гэж анхнаасаа тохирсон учраас газарзүйн зай надад саад болоогүй.”
2024 оны 8-р сард Бао Нгок Монголд очиж, Хосбаярын гэр бүлтэй танилцжээ.
Хосбаярын аав ээж түүнийг дулаахан тэврэн угтаж, халуун дотно хандсан нь түүнд хоёр дахь гэрээ олсон мэт мэдрэмж төрүүлжээ.
“Монгол хүмүүс их сонирхолтой. Хэрэв санамсаргүй хүний хөл дээр гишгэвэл уурлахын оронд хоорондоо гар барин инээдэг. Нэг удаа Хосбаяр санамсаргүй миний хөл дээр гишгээд яг тэгж гар барьсан. Тэр гар барилт намайг их цочоосон.
4 жилийн хайр, танилцлын дараа тэд гэр бүл болж, хуримаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөжээ.
---
(*) Нха Транг (Nha Trang) хот нь Хан Хоа (Khanh Hoa) аймгд байрладаг. Одоогоор далайн эргийн Нха Транг (Nha Trang) хотод олон монгол жуулчид зочилж байна.
(**) AO DAI: бол Вьетнам эмэгтэйчүүдийн уламжлалт хувцас юм.
(***) Энэ бол Вьетнамын зүйр цэцэн үг бөгөөд "Шийдвэр тэвчээртэй байвал амжилт ирнэ" гэсэн утгатай.
Không có nhận xét nào:
Đăng nhận xét