Tổng số lượt xem trang

Trang

Chào mừng các bạn đến với "Motthoimongolia"





Số người online -----


web trends

Chủ Nhật, 1 tháng 3, 2009

Giới thiệu “Nhật ký trong tù” bằng tiếng Mông Cổ (phần 1)


.
Năm 1995, TS Viên (С. Дашцэвэл) đã dịch Nhật ký trong tù của Chủ tịch Hồ Chí Minh ra tiếng Mông Cổ, tổng số bài dịch là 68. Người hiệu đính là Ц Базаррагчаа. Xin giới thiệu một số bài để bạn đọc tham khảo.




ШОРОНД БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

NHẬT KÝ TRONG TÙ

(ХОШИМИН)




Bài 1

өмнөтгөл


Орь биеийг минь шоронд цоожловч

Оюун ухааныг хорьж яахин чадах вэ ?

Олны төлөө зориг нэгэнт шулуудваас

Омголон сэтгэл нугарна гэж үгүй ээ.



Bài 2

Эхлээл шүлэг


өвгөн би уг нь шүлэгч найрагч бишээ

Уйтан шоронд өөр юу хийх вэ ? дээ

Мөр бадаг холбон өдрийн уртыг хороомуй

Мөч хором тоолон чөлөөлөгдөх өдрийг хүлээмүй.



Bài 3

Барзаат зам


I


өндөр уул, өлийн давааг эцэтлээ бэдрэв

Тэгшхэн замд аюул нүүрлэхийг хэн мэдэх вэ ?

өндөр ууланд бартай тааралдаад гэм болоогүй атал

Тэгшхэн замд хүнтэй тааралдаад шоронд гавлуулав


II


Уул нь би вьетнам түмний элч билээ

Улсын хэрэг хэлцэхээр хятадад ирсэн билээ

Гэнэт тэгтэл хар салхи босов

Гэмингийн шоронд түлхэн оруулав



III


Ил цагаан, ариун шцдаргыг шүтэгч би вээр

Их Хан улсад тагнуул гэгдэв

Угаас, амьдрал гэгч амаргүйг мэднэ

Эдүгээ цагт улам ч хэцүүг дахин ухаарав



Bài 4


ХОРИГДЛЫН ХООЛ


Амт шимт ч үгүй, шөл ус ч үгүй

Аягахан будаагаар ходоодоо зогооноо

Эргэлтээр хүн ирвэл л гэдэс гарна

Эвээх хүнгүй нь дэмий л “тэнгэр минь !” хэмээн үгнэнэ



Bài 5


ОРОЙ


Оройн хоолоо идүүт үдшийн бүрий нөмөрнө

Ойр тойронд дуу дуулж шүлэг хайлна.

Уйтай бөглүү Цинси-ийн(1) шорон гэнэт

Уран сайханчдын хүрээлэн болж хувирна.



Bài 6


ХөЛИЙН ГАВ


Амташсан мангасын ам мэт төмөр гав

Унтахын өмнөр ёс шиг ангайж хөл үмхэнэ

Хоригдол бүхэн баруун хөлөө үмхүүлэд

Гагцхүү зүүн хөл нь атийж сул үлдэнэ.



Bài 7


САРЫГ АЖИХУЙ


Сархад хийгээд сайхан цэцэг гяданд байхгүй

Саруулхан энэ шөнө тэгэхээр яалтай ч билээ

Гэгээвчнээ очиж тэргэл сарыг шимтэн ажихуйяа

Гэрэлт саран цонхоны завсраар шүлэгчийг ширтмүй



Bài 8


УСНЫ ГАЧААЛ


Хүн бүрт шанага хүрэхгүй ус оногдоно

Нүүрээ угаах уу, цайгаа үйх үү дурын хэрэг

Нүүрээ угаавал ундны усгүй

Цайгаа чанавал нүүр гарын усгүй



Bài 9


МөРИЙНТЭЙ ТОГЛООМ



Наранд мөрийтэй тоглохыг хуулиар хориглоно

Нарсанд харин ямар ч цээргүй

“Эртхэн энд орох минь яав даа” хэмээн

Эрх чөлөөнд умбасан МөРИЙНТЭЙ ТОГЛООМ харамсана



Bài 10


ХОРИГДЛЫН ТАВИЛАН


Хийсэн нүглээ түргэн гэмшиг гэж

Хэлэн дээр нь юм тавилгүй хэд хонуулав

Баян тарган нь хоол зөөлгөн язартлаа иднэ

Баахан ядуу нь шүлсээ залгин ходоодоо хорсгоно.

Không có nhận xét nào:

Chào mừng các bạn đến với MỘT THỜI MONGOLIA ĐỂ NHỚ

Chụp ảnh kỷ niệm những người đang sinh sống tại Tp Hồ Chí Minh nhân Quốc khánh Mongolia 1993 (từ trái qua: Bình, Hoàng, Hạnh, Đại, Tý, Việt, Đạt, Huân)