Tổng số lượt xem trang

Trang

Chào mừng các bạn đến với "Motthoimongolia"





Số người online -----


web trends

Thứ Ba, 17 tháng 3, 2009

Giới thiệu "Nhật ký trong tù" của Hồ Chủ Tịch bằng tiếng Mông Cổ (phần 2)

.

Năm 1995, TS Viên (С. Дашцэвэл) đã dịch Nhật ký trong tù của Chủ tịch Hồ Chí Minh ra tiếng Mông Cổ, tổng số bài dịch là 68. Người hiệu đính là Ц. Базаррагчаа. Xin giới thiệu một số bài để bạn đọc tham khảo.




ШОРОНД БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ
NHẬT KÝ TRONG TÙ
(ХОШИМИН)


Bài 11



үДЭШ


Хөрхөх орторгүйд хөвөн үүлс алгуурхан нүүж

Хөчийн бялзуухай үүр модондоо сүрэглэн одмуй

үдшийн бүрийд тосгоны охин нарим(1) тээрэмдмүй

үcэлж дуусахад айлын тулганд гал дүрэлзмүй.



(1) нэгэн зүйл будаа




Bài 12



Лунцыан-д(2) шөнийг өнгөрөөхүй


өдөржин “хоёр зээрдээрээ”(3) цуцтан бэдрэв

Шөнө болохоор “тахианы шөл”(4) залхтан зооглов

үнэр овсан нохой бөөс зогсоо чөлөөгүй дайрав

үүр ыайж шувууд жиргэхийх тэвчин хүлээв




(2) өмнөд хятадын Гуанси мужийн нэгэн хошууны нэр.

(3) Вьетнам нанхияд хэлэнд яаган явахыг “хос мориор” буюу “хоёр зээрдээрээ” гэж ёжлон хэлэх ёсон буй нь монгол хэлийхтэй төстэй.

(4) Хүнсэннд хэрэглэх тахиаг голдуу хүлж бооно. Хөлөө гавлуулснаа “тахианы шөл зооглов” хэмээн ёгтолж бичээ.







Bài 13



ТЯнЬДУН-д


өдөр болгон аягахан шийжүүгээр гол зогооно

өлөн ходоор үргэлж хоржигнон дуугарна

Ширхэг будаа энд сувд мэт үнэтэй

Түлэх мод бас зандан мэт ховор




Bài 14



ТЯнЬБАО-ГИЙН(5) ШОРОНД АНХ ОЧИХОД


өдөрт тавин мод(6) газар яавган бэдрэв

өмссөн хувцас норж угалсан шаахай ч дуусав

Ядаж унтах газар шөнө олдохгүй

Явган сууж маргаашийг хүлээнэ



(5) өмнөд хятадын жижиг хот

(6) 1 мод газар 1б06 км-тэй тэнцэнэ





Bài 15



өөРТөө өГүүЛЭХ МИНЬ


Хахир өвлийг ьтуулсан хүн л

Хаврын сайхныг мэдэрч чадмуй

Хар гэр хатуу ч бүү шантар

Хатамж бөхлөх сургууль болог !






Bài 16



ЗАМЫН МУХЛАГ


Замын хажуу дахь өтгөн навчсын доор

Зай багатайхан хулсан овоохой “Зоогийн газар”

Хоол нь харин будааны зутан, цагаан давс болохоор

Холын гийчин зөвхөн тур саатаж хөлөө л амраана




Bài 17



ЭР НөХРөө ЭРГЭЖ ИРЭХУЙ


Эр нөхөр нь төмөр торны дотор

Энхрий гэргий нь түүний гадна зогсоно

Харахад ганцхан төө ойрхон байвч

Хүрэхэд далайн чанад мэт зайтай

Ам нээвч үг хэл эвлэхгүй гацна

Амжиж хэлээгүйгээ харцаараа дамжуулна

Гай болж нудимс нь асгарч саад болно

Гяндангийн уулзалт гэгч үнэхээр хөөрхийлөлтэй




Bài 18



ГОДЭ(7) ХОШУУНЫ ШОРООН


Ялтаныг хорьдог шорон атлаа яг л нэг айл

Хамаг түлш давс будаагаа өөрөө зэхнэ

өрөө болгоны үүдэнд гал зуух новширч

өглөөнөөс орой болтол май таьж хоолоо зэхнэ



(7) Гуанси мужийн нэгэн хошуу





Bài 19



өглөө эрт холын замд



I


Түрүүчийн тахиа нэгэнтээ донгодовч хав харанхуй

Түмэн од уулын оройд сарыг хүрээлнэ

“Нарсны” хүмүүн холын замд эртлэн гарахуй

Намрын салхи үе үе эсэрч(8) нүүр жиндүүлнэ



II



Дорнын тэнгэрт үүр гийснээ ув улаан туяа татав

Бүрэнхийн сүүдэр аль түрүүн мөргүй арилав

Аяс бүлээн агаар, бүхий сансрыг эзэмдэв

Алсын замд бэдрэгчийн онгод сэргэв



(8) Эсрэх - өөдөөс үлээх






Bài 20



туНЧЖЭН-Д



11-р сарын 2



Тунчжэн гэдэг яг л Пинма-гийн шорон

Тутрагын зутанд зодоод цадахгүй

Зар ус, халуун нар л энд элбэг

Хаалгаа харин өдөрт хоёр нээнэ


Không có nhận xét nào:

Chào mừng các bạn đến với MỘT THỜI MONGOLIA ĐỂ NHỚ

Chụp ảnh kỷ niệm những người đang sinh sống tại Tp Hồ Chí Minh nhân Quốc khánh Mongolia 1993 (từ trái qua: Bình, Hoàng, Hạnh, Đại, Tý, Việt, Đạt, Huân)