Элчин сайд Ж.Сэрээжав 2022 оны 10 дугаар сарын 11-нд Вьетнамын Гадаад худалдааны их сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд БНСВУ-ын Боловсрол, сургалтын яамны удирдлага болон тус улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарын хамт оролцлоо.
Гадаад худалдааны их сургууль нь Вьетнамын томоохон их сургуулиудын нэг бөгөөд олон улсын бизнесийн удирдлага, гадаад худалдаа, банк, санхүү, нягтлан бодох бүртгэл зэрэг эдийн засгийн салбарыг бүхэлд нь хамарсан боловсролыг олгодог аж. Мөн Вьетнам Улсын дэлхийн бусад улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж буй мэргэжилтнүүд, экспертүүдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ онцлог бөгөөд Элчин сайд Ж.Сэрээжав тус сургуулийн ректор Дэд профессор, Др.Буй Ань Дуан-тай уулзаж, оюутан сургах асуудлаар санал солилцов.
Không có nhận xét nào:
Đăng nhận xét