Tổng số lượt xem trang

Trang

Chào mừng các bạn đến với "Motthoimongolia"





Số người online -----


web trends

Thứ Bảy, 19 tháng 9, 2015

VIỆT NAM BÀY TỎ MONG MUỐN NHẬP KHẨU THỊT TỪ MÔNG CỔ

.
motthoimongolia: Trong buổi làm việc với bà Burmaa, Bộ trưởng Nông nghiệp và Thực phẩm Mông Cổ vào tháng 3/2015, Đại sứ Phan Đăng Đương bày tỏ mong muốn hai nước tăng cường quan hệ về nông nghiệp. Theo đó, Việt Nam có nhu cầu nhập khẩu thịt từ Mông Cổ, và xuất sang Mông Cổ gạo, các loại trái cây tươi, các chế phẩm sinh học là lợi thế của mình. Vấn đề chính cần thỏa thuận là kiểm dịch động vật và thực vật sẽ được trao đổi trong phiên họp Liên Chính phủ lần thứ 16.

Вьетнам улс мах импортлох хүсэлтээ илэрхийллээ

ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа.
Bộ trưởng Nông nghiệp và Thực phẩm Mông Cổ Burmaa tiếp Đại sứ Phan Đăng Đương, tháng 3/2015

Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэй байгааг онцоллоо.


Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурал нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох боломжийг бүрдүүлэх, холбогдох ажлыг эрчимжүүлэх зорилготой аж. 

Вьетнам улс эдийн засгийн гол тулгуураа хөдөө аж ахуйн салбараа гэж үзэн дотоодын эрэлтэд нийцсэн экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хангахад чиглэсэн байдлаар хөгжүүлсэн байна. 

Тиймээс Монгол Улсад цагаан будаа, шинэхэн жимс жимсгэнэ, эм био бэлдмэл нийлүүлэх боломжтой бол импортоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, арьс шир авах хүсэлтэй ч, хоёр орны хооронд амьтан, ургамлын хорио цээрийн гэрээ байгуулагдаагүйгээс багагүй хүндрэл үүсч эхэлсэн  хэмээн тэрээр хэллээ.

Харин ХХАА-н сайд Р.Бурмаа “ДНБ-ий 13 хувийг дангаараа бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн  тулд ургамал, амьтны хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ХХАА-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирэх сард Хятадад ажиллах юм.

Энэ үеэр хоёр улсын амьтан, ургамлын хорио цээрийн асуудал шийдэгдвэл дамжин өнгөрөх тээвэрлэлт ч шийдэгдэнэ. Манай яамны зүгээс Вьетнамын мал эмнэлэг, хорио цээрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч холбогдох яриа хэлэлцээ хийх, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, эрсдэлийн үнэлгээ, аттестачлал  хийлгэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн. Цаашдаа танай улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Không có nhận xét nào:

Chào mừng các bạn đến với MỘT THỜI MONGOLIA ĐỂ NHỚ

Chụp ảnh kỷ niệm những người đang sinh sống tại Tp Hồ Chí Minh nhân Quốc khánh Mongolia 1993 (từ trái qua: Bình, Hoàng, Hạnh, Đại, Tý, Việt, Đạt, Huân)